Италийн боловсролын гоо зүй, Оксфордын академик хатуулаг, Монгол өв соёлын гурвалсан нэгдэл
Imperial Italian School нь Монгол улсад олон улсын стандарт бүхий боловсролыг нийтэд хүртээмжтэй болгон дэлхийн түвшний сурагчдыг бэлтгэх зорилгоор 2025 онд байгуулагдсан юм. Европын соёл, урлагын төв болсон Италийн боловсролын уран сайхны сэтгэлгээ , Британийн Оксфордын хөтөлбөрийн академик агуулга, Монгол хүний өв соёлыг нэг дор нэгтгэн, сурагч бүрийг дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж байна.
Манай сургууль нь 1-12-р ангид Oxford AQA стандартаар хичээллэж, багш бүр олон улсын мэргэжлийн үнэмлэхтэй байхыг шаарддаг.
Сурагч бүр өөрийн авьяас, чадвар, өв соёлоо гүнзгийрүүлэн суралцаж, дэлхийн аль ч улсад мэдлэг, чадвараар дүүрэн өрсөлдөх чадвартай байхыг эрмэлзэнэ.
2035 он гэхэд Ази тивийн шилдэг 100 сургуулийн тоонд орж, төгсөгчид нь дэлхийн шилдэг их сургуулиудад тэтгэлгээр элсэх соёлыг үргэлжлүүлнэ.
Академик чадвар өндөр, тууштай хичээнгүй байдал.
Италийн уран сайхны сэтгэлгээ, урлагийн боловсрол.
Монгол хэл, түүх, өв соёлын гүн ойлголт.
AI, кодинг, шинэ технологид суралцах.
Хичээлийн дараах цагаар урлаг, хөгжим, спорт, хэл яриа, шинжлэх ухааны чиглэл бүхий 20н дугуйлангаас сонгон хичээллэх боломжтой